“Universal Studios” парк үйлчлүүлэгчдээс вакцины гэрчилгээ шаардана

АНУ-ын Лос-Анжелес хот дахь “Universal Studios” сэдэвчилсэн парк нь халдварын нөхцөл байдалтай холбогдуулан үйлчлүүлэгчдээс вакцины гэрчилгээ болон коронавирусний эсрэг шинжилгээний бичгийг пүрэв гаргаас эхлэн шаардаж эхэлсэн байна. Тус хотын Нийгмийн эрүүл мэндийн газраас гаргасан тушаалын дагуу 12 ба түүнээс дээш насны бүх хүмүүс “Universal Studios” сэдэвчилсэн паркт нэвтрэхээсээ өмнө вакцинд бүрэн хамрагдсан байх эсвэл сүүлийн 72 цагийн дотор коронавирусний шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай ажээ. Уг сэдэвчилсэн парк нь жуулчдын хамгийн их очдог аялал жуулчлалын газруудын нэг юм. Үүний зэрэгцээ тус паркийн аюулгүй ажиллагааны удирдамжийн хүрээнд паркт зочлохдоо вакцин хийлгэсэн эсэхээс үл  хамааран аль ч үед амны хаалт зүүх шаардлагатай болохыг … Continue reading “Universal Studios” парк үйлчлүүлэгчдээс вакцины гэрчилгээ шаардана